Европ тивийн орнуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг довтлогчид олгодог “European Golden Shoe (Boot)” буюу “Алтан шаахай” шагнал гардуулах ёслол Испани улсын Мадрид хотноо болж уг шагналыг 2014-2015 оны улиралд Испанийн аварга шалгаруулах тэмцээнд 48 гоол хийсэн амжилтаар Реал Мадридын довтлогч Кристиану Роналду хүртжээ. Тэрээр 43 гоол хийсэн Барселонагийн довтлогч Лионель Мессийг ардаа орхисон юм. 1968 оноос жил бүр олгож байгаа шагналыг энэ жил 30 настай Роналду ийнхүү дөрөв дэх удаа хүртэж бас нэг дээд амжилтын эзэн болжээ.
Өмнө нь уг шагналыг Барселонагийн довтлогч Лионель Месси 3 удаа хүртээд байсан юм. Роналду “Алтан шаахай” шагналыг 2008 онд Манечстер Юнайтед клубт байхдаа, 2011 онд Реал Мадридад тоглож байхдаа, харин өнгөрсөн жил 62 гоол хийсэн амжилтаар тухайн үед английн Ливерпүүлд тоглож байсан, одоо Барселонагийн довтлогч Луис Суаресийн хамт авч байжээ.
“European Sports Magazines”, Европийн спортын хэвлэлүүдийн нэгдэл, “Адидас” компани хамтран шалгаруулж олгодог “Алтан шаахай” шагналыг олгох ёслол 1992-1996 онуудад түр завсарласнаас бусад 38 жилийн хугацаанд 33 хөлбөмбөгчин хүртээд байгаа юм. Шагнал гардаж аваад К.Роналду “Миний хувьд чухал өдөр хүрэлцэн ирсэн бүх хүмүүст баярлалаа. “Алтан шаахай” шагнал хүртэнэ гэдэг нэр төрийн хэрэг юм. Багийнхаа хамт олонд, бие бялдрын хувьд сайн тоглоход тус дэм болж байгаа бүх хүмүүст баярлалаа. Энэ шагналыг дөрөв дэх удаа авч байгаа минь надад хангалтгүй санагдаж байна. Тав, зургаа удаа авахын тулд хичээнэ” гэжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна