Дэлхийн Топ од 23 настай дуучин Селена Гомез эдгэшгүй . Эритематоз өвчин тусчээ. Удаан хугацааны турш химийн эмчилгээ хийлгэсэн байна . С.Гомез 2013 оны арванхоёрдугаар сард Ази, Австралид хийх аялан тоглолтоо цуцалж байсан бөгөөд тухайн үед ганцаараа байх хугацаа болон Аризона мужийн нөхөн сэргээх эмчилгээний төвд хэвтэх цаг хугацаа шаардлагатай болсон хэмээн мэдэгдэж байсан юм. Гэвч тухайн үед хэвлэл мэдээллүүд донтолтын эмчилгээ хийлгэх гэж байгаа, Канадын дуучин Жастин Биберээс салсан гэх зэрэг шалтгаантай хэмээн янз бүрээр бичиж байсан. Тэгвэл дуучин бүсгүй саяхан өгсөн нэгэн ярилцлагатаа архаг чонын яр өвчин туссан тухайгаа ярьжээ.
Тэрбээр “Чонын яр өвчинтэй гэж оношлогдоод, химийн эмчилгээ хийлгэж байсан юм. Тодорхой хугацаанд уран бүтээлээсээ завсарлага авсан минь үүнтэй холбоотой. Юу ч мэдэхгүй байж, хэвлэлүүд элдвээр бичиж байсан нь үнэхээр харамсалтай” хэмээн өгүүлсэн байна. Мөн дуучин Тайлор Свифт түүнд ихээхэн тус болж байсныг тэмдэглэжээ. Чонын яр өвчнөөр дэлхий дээр 5 сая орчим хүн өвчилсөн гэсэн мэдээлэл байдаг бөгөөд өвчтөнүүдийн ихэнх нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд байдаг аж.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна