Дуучин П.Хэрлэн гэргийн хамт


1990-ээд онд залуусыг байлдан дагуулж байсан “Элькондор” хамтлагийн дуучин П.Хэрлэн сүүлийн үед нам жимхэн байх болсон билээ. 2010 онд уран бүтээлдээ эргэн орж шинэ цомгоо гаргаж байсан ч түүний дараахан урлагийнхны арын албанд зүтгэх болсон. Харин тэрээр саяхан “Элэг нэгтэн” киноны нээлтэд гэргийн хамт зочлон очсон юм. Тэрээр гэргийтэйгээ 25 жилийн өмнө танилцан ханилан суугаад 19 жил болж байгаа аж.