Топ моделийн дэггүйтэлт


Цагтаа загварын ертөнцөд гунхаж явсан топ модель Цолмон өнгөрсөн амралтын өдөр болсон попын таван хамтлагийн “Мартагдашгүй” тоглолт дээр хэсэг найзуудынхаа хамт “UB Palace”-т саатсан юм. Загварын ертөнцийн “Том” Цолмон ийнхүү хуучнаа дурсахдаа найз нөхдийнхөө хамт шар айраг шимэн дэггүйтэв. Угтаа бол энэхүү тоглолт уушийн газарт болоогүй. Тиймээс согтууруулах ундаа хэрэглэх нь ч зүй бус үйлдэл байсан ч тэрээр хогоо ч авалгүй сандал доогуураа орхив хээв нэг гарч одсон юм. Соёлтой баймаар харагдах топын соёлгүй үйлдэл ээ гэж.