Сүүлийн жилүүдэд “Шинэ үе” продакшныхан хэцүү цаг үеийг даван туулж байгаа. Өнгөрсөн жил тус хамтлагийн хоёр залуу жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар хоорондоо маргалдаж нэгнийгээ хүнд гэмтээсэн билээ. Энэ хэрэг явдал шүүх цагдаад тулж нэг нь эмнэлэг бараадаж нөгөөх нь шоронгийн хаалга татсан. Олон түмэнд эл хэрэг мартагдаагүй байтал тус хамтлагийн хамгийн чадварлаг залуу жүжигчин Т.Билгүүн ослоор нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Мөн саяхан тус хамтлагийн жүжигчин ард түмний хайрыг хүлээсэн Аси буюу Р.Алтансүх өвчний улмаас таалал төгсөж олон нийтийг гашуудуулсан. Тэгвэл “Шинэ үе”-ийнхэнд дахин хагацал тохиож тус хамтлагийн бүжигчин залуу өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Тэрээр энэ тухай жүжигчин Г.Ундармаа, Г.Мөнхгэрэл нар өөрийн цахим хуудаснаа нийтэлж гашуудаж буйгаа илэрхийлсэн байна. Ум сайн амгалан болтугай.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна