Америкийн кино академийн “Оскар” олон улсын кино наадамд Хятад улсаас “гадаад хэл дээрх бүтээл” төрөлд “Чонон сүлд” уран сайхны кино нэр дэвшээд байсан. Соёлын тэргүүний ажилтан Р.Анхнямын гол дүр бүтээсэн уг бүтээл “шаардлага хангаагүй” гэх шалтгаанаар хасагджээ. Энэ тухай мэдээг зохион байгуулагчдын зүгээс Хятадын Кино хороонд энэ сарын 5-нд мэдэгджээ.
Уг мэдэгдэлд кино уран бүтээлийн дийлэнх дүрд хятад жүжигчид тоглосон ч, киног бүтээсэн багийнхны ихэнх нь гадаадын иргэн байсан тухай дурдсан байна. Тиймдээ ч тэнцээгүй гэх хариу сонссон байна. Наадмыг зохион байгуулагчдын зүгээс “Уг уран бүтээлийг хийхэд нэр дэвшүүлсэн улсын иргэд голлох үүрэгтэй оролцоогүй” гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, Францын нэрт кино найруулагч Жан Жак Анно болон түүний баг “Чонон сүлд”-ийг бүтээсэн учир Хятад улсын нэрийн өмнөөс “Оскар”-т нэр дэвших боломжгүй болсон аж. Харин оронд нь “Зайл, ноён хавдар” гэх хорт хавдартайгаа тэмцэж буй өөдрөг эмэгтэйн түүхийг харуулсан романтик, инээдмийн кино нэр дэвшээд байгаа аж.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна