“Иргэний хөдөлгөөний” гэх тодотголой О.Магнай сонгуулийн бэлтгэл ажилдаа оров бололтой. Тэрбээр 2008 онд өрсөлдөж, өвдөг шороодсон Сонгинохайрхан дүүргээ дахин эргэж, “Дэм дэмэндээ” гэх аяныг өрнүүлэн тус дүүргийн 23 хорооны 10 гаруй мянган иргэнтэй “тулахаар” зэхэж байна.
Тэрбээр аяныхаа хүрээнд иргэдэд Мяьнмар Улсад үйлдвэрлэсэн хувцас тарааж, “тордоод” эхэллээ. Улс төрч гэж хэлэгдээд багагүй хугацаа өнгөрсөн ч мань эр хийхийг нь бус хэлэхийг нь сурчихсан бололтой. Хувцас тарааж, “тусалсан” талаараа өөрийн сошиал хуудсуудаараа зураг хөрөгтэй нь нийтлээд, “тодорч” байна.
Харин үүнийг нь харсан иргэд “Чин сэтгэлээсээ тусалж байгаа юм бол чимээгүй байж сур. Хийсэн ажлын чинь талаар өөрөө бус өөр хүн ярьж эхэлсэн цагт хийсэн ажил тань биелэлээ олно” хэмээн “сургаж” байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна