Олон улсын хэмжээнд А буюу нэгдүгээр зэрэглэлийн цөөн хэдэн тэмцээн байдгийн нэг нь ВУЧИАО олон улсын циркийн фестиваль аж. Тус тэмцээн 9-р сарын 29-нөөс 10-р сарын 7-ны хооронд БНХАУ-ын Хэбэй мужийн Шижиажуан хотын урлагийн ордонд амжилттай зохиогдож өнгөрчээ. Герман, Орос, Хятад, Мексик, Канад, Америк, Франц, Хойд солонгос, Монгол зэрэг 10 гаруй орны шилдэг циркчид ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Монгол улсаа төлөөлөн оролцсон Т.Буд продюсертай, Б.Золбаяр ахлагчтай Монголын Үндэсний Циркийн жүжигчид шидэх банзны үзүүлбэрээр хамгийн өндөр оноог авч ВУЧИАО мөнгөн цомын эзэд болжээ. Тус тэмцээнд манай жүжигчид дэлхийн хэмжээний болон монголын түүхэн амжилтын эзэд болсон байна. Эдгээрээс дурдвал:
Түүхэн амжилтын эзэд 10-р сарын 14-ний өдөр эх орондоо ирэх аж. Дашрамд дурдахад түүнээс ердөө хоёр долоо хоногийн өмнө ОХУ-ын Москва хотноо зохиогдсон ИДОЛ олон улсын тэмцээнээс Т.Номуунбаатар ахлагчтай Монголын Үндэсний Циркийн жүжигчид мөн шидэх банз үзүүлбэрээр мөнгөн цом хүртээд байсан билээ. Харин энэ сарын 14-ний өдрөөс эхлэн Монголын Үндэсний Циркийн манежнаа Дэлхийн Залуу циркчдийн анхдугаар фестиваль болох ба тус тэмцээнд Монголын төдийгүй Орос, Япон, Швейцарь, Буриад, Якут зэрэг 10 гаруй орны залуу жүжигчид авъяас чадлаараа өрсөлдөх ажээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна