Холливуудын нэрт жүжигчин Жим Керригийн найз бүсгүй Катрина Уэйт өнгөрсөн сарын сүүлээр хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас 28 насандаа амиа алдсан билээ. Тэрээр сэтгэл гутралд автаж, улмаар амиа хорлосон хэмээн шинжээчид мэдээлжээ.
Тэгвэл өчигдөр Катринаг гэр бүл, найз нөхөд нь сүүлчийн замд нь үдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Салах ёс гүйцэтгэхээр жүжигчин эр иржээ. Тэрбээр оршуулах ёслол дууссаны дараа твиттертээ Катринатай авахуулсан зургаа байршуулаад “Ингээд бидний хайр дууслаа. Хонгор минь сайн яваарай. Чи бол миний сүүлчийн хайр.
Би дахин дурлахгүй” гэж жиргэсэн байна. Жүжигчин эр мөн найз бүсгүйнхээ сүүлд бичсэн захиаг инстаграмдаа байршуулаад “Хонгор минь чи энэ захиаг нулимсаараа бичсэн байх” гэж бичжээ. Керри найз бүсгүйнхээ үхлийн дараа “Тэнэг бүүр тэнэг” киноны хоёрдугаар ангийн зураг авалтаа зогсоож, хэсэг хугацаанд кинонд тоглохгүй гэдгээ мэдэгдсэн билээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна