Жастин Биберийн нүцгэн зургууд цацагдаж эхэлжээ


Эдүгээ 21 настай Канадын дуучин Жастин Биберийн чармай нүцгэн зургууд сошиал медиа болон шар сайтуудаар цацагдаж эхэллээ. Тодруулбал, дуучин залуугийн  шинэхэн найз бүсгүй загвар өмсөгч Блоггер Жэйдегийнхээ  хамтаар Бора Бора арал дээр амарч байхад нь дарсан зургууд барууны сайтуудад тавигдаж эхэлсэн юм. 

Хосууд аралд нэг шөнийг өнгөрүүлэх үед хоноглож буй газрынхаа усан сангийн дэргэдүүр чармай нүцгэн алхах Жастины зурагнууд эдүгээ олон шүтэн бишрэгчдийг нь гайхшруулж байна. Хуульд заасны дагуу түүний нүцгэн зурагнуудыг нийтэлсэн вэб сайтуудтай хариуцлага тооцож, зургаа устгуулах ёстой Жастин Бибер ч энэ тал дээр нэг ч зүйл хийхгүй байгаа нь олны анхаарлыг татлаа.