Нэгэн цагт залуусыг байлдан дагуулж байсан “Номин талст” хамтлагийнхан өнгөрөгч есдүгээр сарын 26-нд үнэнч фенүүддээ зориулж тоглолт хийсэн. Хамтлагийнхаа гишүүн Т.Дэлгэрмөрөнгийн эхнэрийн эмчилгээний хандив цуглуулах зорилгоор тоглолтыг зохион байгуулсан.
Дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Би түүнд дийлдэхгүй нам дарнаа, нулимсаараа нүүрээ угааж ханалаа. Ах дүүс минь мэддэг бүх мани мэгзэмээ үнэн хүнээрээ бусдын төлөө ерөөж хайрлаач, бидэнд хүч хайрлаач, би тулалдъя тэмцье. Бидний итгэл зориг үнэн сэтгэл, нэгдэн бадарч чадвал тийм ээ, бид өөрсдөө бурхад аа” хэмээн нийтэлж, олон хүнийг уйлуулсан. Тоглолт амжилттай болж, гэргий Жулиана “Интер Мед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад өнөөдөр буюу аравдугаар сарын долооны орой харамсалтайгаар бурхан болжээ. Талийгаачийн ар гэр, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. Ум мани бад ми хум.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна