Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоо болон Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас хамтран, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан намар” хөгжмийн наадам тун удахгүй 32 дахь удаагаа болох гэж байна. Наадмын бүртгэл өнгөрсөн 9-р сарын 23-с эхэлж, энэ сарын 04-ний өдөр өндөрлөсөн юм. Төрөл бүрийн хөгжмийн бүтээлүүдийг оролцуулж, тэдгээрээс шинэ содон бүтээлүүдээр үндэсний хөгжмийн урын санг баяжуулж, шилдэгийг шалгаруулах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий уг наадам нь өнгөрөгч 2014 онд зохиогдоогүй бөгөөд тус наадамд оролцохыг хүсэгчид болон үзэгчдийн хүлээлтийг үүсгээд байгаа юм. Тийм ч учраас Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны зүгээс энэ удаагийн наадмыг урьд урьд жилүүдийнхээс илүү өргөн цар хүрээг хамруулж, өндөр зэрэглэлд зохион байгуулж, үзэгч, оролцогчдын их хүлээлтийг тайлахаар хичээн ажиллаж байгаа билээ. Мөн тус холбооноос “Алтан намар 2015” наадмын бэлтгэл ажлын хүрээнд энэ сарын нэгний өдрөөс эхлэн фм-107,5-тай хамтран бүтээл, туурвилаараа ард түмний хайр, хүндэтгэлийг хүлээсэн 21 нэрт хөгжмийн зохиолчдын талаар хөрөг нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байгаа юм. Түүнчлэн уг наадмын Гала тоглолт энэ сарын 25-ны өдөр Улын Филармоний концертийн их танхимд болох бөгөөд МХөЗХ-ноос энэхүү наадмын хүрээнд ирэх сарын гуравны өдөр нэрт хөгжмийн зохиолч, Төрийн соёрхолт С.Гончигсумлаагийн мэндэлсэний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулахаар бэлтгээд байгаа ажээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна