Бидний үл мэдрэх ертөнцөд зочлон өнгөрсөн хийгээд ирээдүй одоо болж буй аливаа зүйлийг мэдрэн бусдад тусалж байдаг гайхалтай эрхмүүд бол зөн билэгчид юм. Тэгвэл ОХУ-ын “Зөн билгийн тулаан” реалити шоуны 13 дахь улирлын шилдэг оролцогч “Сибирийн шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Елена Голунова маргааш Монголд дахин ирэх гэж байна.
Тэрээр өөрийн хар дом, зөн билгээрээ үхэгчдийн ертөнцөд нэвтрэн хүмүүсийг тэднээс хамгаалж, тусалдаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт суугаа мянга мянган иргэд түүнтэй уулзан өөрийгөө болон гэр бүлээ даатгахыг хүсдэг юм. Түүний зөн билэг ямархан хүч чадалтайг бид цэнхэр дэлгэцээр хэдэнтээ харсан бөгөөд өнгөрсөн жил анх удаа түүнтэй эх орондоо нүүр тулан уулзсан билээ.
Тэрээр өөрийн тав дахь үедээ Монгол хүн байсан хэмээн зарлаж байсан бөгөөд тиймээс Монголд зочилж, өвөг дээдэстэйгээ холбогдоод явсан юм. Тэгвэл тэрээр энэ удаад энэ сарын 8-10-нд эргэн монголд зочлох гэж байна.
Сибирийн удам дамжсан шидтэн Елена Голуноваг энэ удаад зөвхөн түүнд л сонсогддог дуу хоолой Монгол руу татан эргэн ирэхээр болсон гэнэ. Чухам ямар дуу хоолой түүнийг юуны учир Монгол руу дуудсан учиг нь маргааш тайлагдах нь ээ.
Тэрээр энэ сарын 8-10-ны хооронд буюу ердөө хоёр хоног л Монголд зочилно.
Дэлгэрэнгүй мэдээллийг 95224833 89387227
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна