Аглуу андыгаа дэмжив


“Х-Түц” хамтлагийн жүжигчин Аглуу гэргийн хамт мэргэжил нэгтнээ дэмжин шинэ уран бүтээлийн нээлтэд нь оролцлоо. Тэрээр  хошин урлагийн салбарт мөр зэрэгцэн нэгэн тайзнаа уран бүтээлээ туурвиж явсан жүжигчин Доёогийнхоо “Элэг нэгтэн” киноны нээлтэд ийн гэр бүл болон найз нөхдийнхөө хамт хүрэлцэн иржээ. “Х-Түц”-ийнхэн үзэгчдэд энэ намрын шоу тоглолтоо “Дуулиант гэмт хэрэг” нэртэйгээр өдөр бүр Соёлын төв өргөөнөө хүргэж байгаа билээ.