УИХ-ын гишүүн асан, Бригадын генералХ.Жекей нь авлига, албан тушаалын хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаад мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэх мэдээлэл байдаг. Эх сурвалж "Х.Жекей нь Хил хамгалах ерөнхий газрын дэд дарга байхдаа хуурамч бичиг баримт бүрдүүлж, албан тушаалын байдлаа хэтрүүлэн ашиглаж онц их хэмжээний хөрөнгө мөнгө завшсан байж болзошгүй. Мөн УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Хил хамгаалах байгууллагад өөрийн танил талаа хууль бусаар оруулсан. Цэргийн тэтгэвэр тогтоолгох болсон зарим хүнд хууль бусаар цол олгосон гэх үйлдлүүд шалгагдаж байгаа” хэмээн мэдээлж байв.
Гэвч Х.Жекей мөрдөн байцаалтын явцад хүнд өвчтэй, эмчлүүлэх шаардлагатай гэж Монгол Улсын хилээр 2013 оны 6 дугаар сард нэвтрээд түүнээс хойш сураг тасраад байгаа аж. Тэгвэл саяхнаас Х.Жекейг Казахстан улсын хилийн тагнуулын албанд өндөр албан тушаал эрхэлж байгаа тухай мэдээлэл цацагдах болсон юм. Мөн Монгол Улсын харьяатаас татгалзсан хүсэлтээ гаргасан тухай ч мэдээлэл байна. Гэвч энэ мэдээлэлд хуулийнхан тодорхой байр сууриа илэрхийлээгүй байна.
Гэхдээ мөрдөн байцаалтын явцад улсын хилээр гараад буцаж ирээгүйг харахаар бас ч үгүй нэг "но” байгаад байна.
УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдож байсан эрхэм гишүүн гадны улсын тагнуулын байгууллагад ажиллаж байгаа нь үнэн бол энэ үнэхээр ноцтой асуудал юм. Тэр тусмаа Монгол Улсын хил хамгаалах байгууллагыг удирдаж байсан хүн Казахстаны хилийн тагнуулын байгууллагад ажиллана гэдэг яавч байж болшгүй зөрчил. Хэрвээ Х.Жекей гадны тагнуулаар ажиллаж байгаа нь үнэн бол Монгол Улсын хилийн аюулгүй байдлаас гадна эдийн засагт хүртэл сөргөөр нөлөөлөх нь.
Учир нь, Х.Жекей гишүүний хүү Монгол Улсын Хөгжлийн банкинд ажилладаг гэдгийг эх сурвалж хэллээ. Өөрөөр хэлбэл "тагнуулч”-ийн хүү Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн асуудлыг тодорхойлоод явж байна. Түүгээр ч зогсохгүй татвар төлөгчдийн мөнгөөр элдэв зураг үнэ хаялцуулан худалдан авч, зугаацаж яваа сурагтай.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна