Жил бүрийн 10 дугаар сарын 01-ийг Олон улсад ахмадын өдөр болгон тэмдэглэдэг.
Манай улсын хувьд нийт хүн амын зургаан хувийг ахмадууд эзэлдэг гэсэн судалгаа байдаг. Тиймдээ ч салбар бүр ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлж, баярыг нь тэмдэглэдэг билээ.
Үүнийг нэг нь Багахангай дүүргийн Э.Галбадрал даргатай Ардчилсан нам байлаа. Тэд ахмадуудаа хүлээн авч уулзан, үнэтэй үгсийг нь сонсож, халуун дотно яриа өрнүүлэн хүндэтгэл үзүүлсэн байна.
Мөн үеэр утга зохиол, яруу найрагт өөрсдийн орон зайг бий болгож чадсан уран бүтээлчид болох МУСГЗ Нацагийн Даваадаш, МУСГЗ Бямбажавын Хүрэлбаатар, Монголын зохиолчдын хорооны шагналт Заяатын Ядмаа, зохиолч, шог зураач Амарсанаагийн Амарсайхан, сэтгүүлч Буддоржийн Жамбалсүрэн, яруу найрагч, зохиолч Данзангийн Алтангэрэл нар уран бүтээлээсээ хүргэж ахмад настнуудынхаа сонорыг мялаажээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна