Алдарт Жеймс Бонд цувралын 26 дугаар анги “Spectre” удахгүй дэлгэцэнд гарах гэж байна.
Гол дүрд нь дөрөв дэх удаагаа Английн алдарт жүжигчин Даниэл Крэйг тоглосон бол дүрүүдэд Италийн үзэсгэлэнт жүжигчин Моника Беллучи болон Оскарын шагналт Австрийн жүжигчин Кристофер Валтз нар тоглож найруулагчаар нь Сэм Мэндэс ажиллажээ.
Spectre кампанит ажлын хүрээнд, Heineken шинэ ТВ реклам гаргасан бөгөөд үүнд Даниэл Крэйг буюу Жеймс Бонд завь жолоодон асар хурдтайгаар дайснаасаа зугтааж байгаагаар гардаг. Heineken тус рекламд Spectre-д ажилласан мэргэжлийн зураглаач, орлон тоглогчдыг ашиглан гүйцэтгэсэн нь киноны бодит хэсэг мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Зара хэмээх залуухан бүсгүй санаандгүйгээр хөөцөлдөөний нэг хэсэг болж Бонд-д туслаж байгаа нь сонирхолтой нугалаа болжээ.
Spectre нь Жеймс Бонд болон Heineken брэндийн түншлэлийн 7 дахь цуврал болж байна. Spectreкампанит ажил нь Heineken-ы хувьд 2015 онд дэлхий даяар өрнүүлж байгаа хамгийн том маркетингийн ажиллагаа юм.
Жеймс Бонд болон Heineken брэнд анх 1997 онд түншлэлээ Tomorrow Never Dies киногоор эхлүүлэн 17 дахь жилдээ тууштай хамтарч байна.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна