Ц.Аззаяа “Мисс Монголиа” тэмцээний шилдгээр шалгарлаа


Монголын мянга мянган охид бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулж алдаршуулсаар 12 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн "Miss Mongolia" наадмын энэ жилийн шилдэг оролцогчид хэдийнээ тодорч өнгөрсөн өдрүүдэд "Мисс фото", "Мисс спорт", "Мисс оюунлаг", "Мисс авъяас", "Мисс модель", "Мисс бикини" зэрэг үндсэн төрлүүдийн шалгаруулалтуудаа амжилттай зохион байгуулагдсан юм. 

Тэгвэл шилдэг 11 оролцогчоос тэргүүн, дэд, гутгаар байруудын миссүүдийг тодруулж олон улсын тэмцээнд оролцох эрхийг нь олгодог гала тоглолт энэ сарын 3-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо.

 

Энэ удаагийн "Miss Mongolia" тэмцээний тэргүүн миссээр хувийн дугаар 5 оролцогч Ц.Аззаяа шалгарч миссийн титэм өмслөө. Тэрээр эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцох эрхийн бичгийн эзэн болсон юм. Сонирхуулахад, мисс Ц.Аззаяа нь Гавьяат жүжигчин, дуучин Д.Ширмэнтуяагийн охин юм билээ.

Тэмцээний дэд миссээр хувийн дугаар 7 Ц.Энхжин шалгарсан бол гутгаар байранд хувийн дугаар 8 Г.Сарантунгалаг нар шалгарсан юм.