“ДОЗ”-ын Монгол гоёл


"Доз Плас" энтертайнтэнтынхан Монголын кино урлагт нэгэн шинэ бүтээлийг өчигдөр дэлгэсэн юм. Найруулагч Ш.Доржсүрэн, жүжигчин А.Мөнхзул нар хүний наймаа, хүчирхийллийн эсрэг “Элэг нэгтэн” уран сайхны кино бүтээсэн аж. Киноны нээлт “Хүннү Молл”-д болсон бөгөөд тэд энэ удаад Монгол үндэсний дээлээрээ гоёжээ. Эхнэр нөхөр хоёрын шар, ногоон өнгөөр хослуулан гоёсон дээл бусдаасаа ялгарч байсан юм.