Хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлээд буй дуучин Ану буюу Уранхолбоог уран бүтээлээсээ зодог тайлсан гэх яриа үүсээд буй. Тэрбээр хоёр насны зөрүүтэй охид төрүүлээд бусдын хэл амнаас дайжин ийнхүү шийдээд байсан ч нөхөр нь “Эмэгтэй хүн цэцэглэж, дэлбээлэхийн тулд дуртай ажлаа хийх ёстой” хэмээн дэмжсэнээс уг шийдвэрээсээ ухарч, поп стилийн сингл цомог гаргахаар, мөн эмэгтэйчүүдэд зориулсан “Wellness Center” төвөө нээн ажиллуулахаар бэлтгэл ажилдаа орсон байна.
Олны анхаарлын төвд байдаг түүнийг “Хүүхдүүдээ өөрөө төрүүлээгүй. Тээгч эх хөлсөлсөн” гэх хардлага байдгийг “Жирэмсэн байхад минь сэтгүүлүүдээс гадны мэргэжлийн зурагчнаар зургийг чинь авахуулъя, өндөр үнээр худалдаж авъя гэсэн санал ирж байсан ч хүүхдээ мөнгөөр худалдахыг хүсээгүй тул зөвшөөрөөгүй. Жирэмсэн үеийн зургууд маань тараагдаагүй, төрсний дараа ч галбираа хадгалж үлдсэн тул тээгч эхтэй холбон ярьж байгаа байх. Би Бүжин, Гүнжээ хоёроо өөрөө тээн төрүүлсэн. Найз нар маань кесарево хагалгааны сорвийг минь харсны дараа л итгэсэн” хэмээн тайлбарласан.
Мөн тэрбээр дөрвөн хүүхэд төрүүлэн “Алдарт эхийн одон” авахыг хүсдэг бөгөөд дараагийн төрөлтөө гурван жилийн дараа байхаар төлөвлөсөн гэнэ шүү. Охидынх нь аав олон улсын харилцааны чиглэлээр гадаадад олон жил суралцсан, гадны хөрөнгө оруулалттай компанид ажилладаг нэгэн аж.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна