“Киви” хамтлагийн дуучин Д. Уламбаярын тухай янз бүрийн яриа их гардаг. Ука тэр болгонд тайлбар өгөөд байдаггүй билээ. Харин хамтлагийн ахлагч гэдгээрээ хамгийн түрүүнд гүйж явдаг түүнийг хүмүүс ч бас түрүүлж “онилдог” байх. Исгэлэн жимсний нэрээр нэрлэгдсэн хамтлагтаа ороод түүний амьдрал олны өмнө ил байдаг болсон гэдэг. Харин үүнээс өмнө нь тэрбээр үсчин, гоо сайханч, дуучин, бүжигчин хийж явсан. Арван жилийн сургуулиа төгсөөд “Орхон” дээд сургуульд орчуулагч, нарийн бичгийн ангид сурч байсан нэг жил сураад өөрт нь ийм ажил зохихгүй гэдгийг ойлгосон гэдэг.
Тиймээс СУИС-ийн жүжигчний ангид орхоор шалгалт өгсөн ч тэнцээгүй юм. Үүнээсээ болж шантралгүй өөрийн хичээл зүтгэлээр өнөөгийн энэ амжилтад хүрсэн билээ. Дуучин бүсгүй ээж болоод удалгүй урлагийн тайзнаа эргэн гарсан. Сүүлийн үед энэ тэндэхийн арга хэмжээ нь дээр бүрх малгайгаар гангарах болсон Ука өөрийн будаггүй төрхөө эл олны хүртээл болголооо. Мөн шийдэмгий загнаж хагас нүцгэн төрхөө харуулав.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна