Balmain


Загвар зохион бүтээгч Balmain брэндийн бүтээлч захирал Olivier Rousteing хавар/зун 2016 улирлын коллекцтоо биеийн хэсгүүдийг ил гаргасан, сүлжмэл материалан загваруудыг түлхүү оруулж өгчээ. 29 настай загвар зохион бүтээгч тэрээр цөлийн шар, ногоон, хар , цагаан өнгүүдийг ашиглаж, сүлжмэл материал дээр үнэт эрднээр чимэглэл хийж, том том бүснүүдийг зүүсэн байна. Өндөр суудалтай банзал, өмд, урт хүрэмнүүд, биеийг нэвт гэрэлтүүлсэн даашинзнууд гээд эмэгтэй хүнийг төгс болгох бүх загваруудыг оруулж өгчээ.