Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадар-Ууганы гэргий Х.Азжаргалынхаа хамт “Номин талст” хамтлагийн хандивын тоглолтод зочилсон юм. “Номин талст” хамтлагийн гишүүн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн эхнэр хорт хавдраар өвдсөн бөгөөд тэрээр “Одоогоор ярихад эрт байна. Би эхлээд эхнэрээ авраад, дараа нь олон хүнийг аварч, энэ өвчний эсрэг тууштай тэмцэх болно” хэмээн ярьж байсан юм. Тиймээс тэд хамтлагаараа хандивын тоглолт хийхэд урлаг, спортын одод, фенүүд нь гээд танхим дүүрэг үзэгчид чуулж тэднийг дэмжсэн юм.
Хөдөлмөрийн аварга э.Бадар-Ууган “Номин талст”-ын Дээгийтэй дотны андууд бөгөөд ийнхүү гэргийдээ зориулан хийсэн тоглолтыг нь дэмжин найздаа сэтгэлийн дэм бэлэглэлээ.
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ