“Никитон”-ы Б.Батчулуун бол брэнд

Admin
Өчигдөр 11 цаг 13 минут

Уран бүтээлээрээ уйлуулдаг, дуулуулдаг, уяраадаг, догдлуулдаг эрхэм бол “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун. Тэрээр өөрийгөө монголын рок попын феррари хэмээн тодорхойлсон. Тэр ч утгаараа түүнийг хайрлан шүтдэг фенүүд хэдэн мянгаараа тоологдоно. Өнгөрсөн зун “Никитон” хамтлаг тарж тэр ганцаараа уран бүтээлээ хийх болсон ч тэр бол брэнд учраас үзэгчид түүнээс шинэ уран бүтээлийг хүлээсээр л.