Ю.Цэдэнбалын дүрд тоглож цэл залуудаа Төрийн Соёрхолт хэмээх эрхэм цолыг хүртсэн Монгол улсын Төрийн Соёрхолт, жүжигчин Ц.Төмөрбаатар үнэхээр зангарагтай бас “айхавтар” жүжигчин. Монгол түмэн ч түүнийг их хайрладаг. ХХ зууны шилдэг эрэгтэй жүжигчин Цагааны Цэгмидийн ууган хүү тэрээр олон сайхан уран бүтээлээрээ үзэгч олныхоо хүндэтгэлийг хүлээн өнөөдөр УДЭТ-т ажиллаж байна. Ген дагасан авьяасаар дүүрсэн тус гэр бүлийнхний эрэгтэй тал нь бүгд л жүжигчин. Цагааны Цэгмидийн хүү Төмөрбаатар, Төмөрхуяг гэхэд Монголчууд андахгүй. Харин Ц.Төмөрбаатарын ууган хүү Т.Анар хэмээх залуу кино урлагт гарч ирж байгаа билээ. Тэрээр “Тусгаар тогтнол”, “Улаан эрэг”, “Зам” зэрэг уран сайхны кинонуудад амжилттай дүр бүтээгээд байна.
Юутай ч Төрийн Соёрхолт, жүжигчин Ц.Төмөрбаатарын нэг өдрийн хувцаслалтыг сонирхуулъя. Тэрээр жирийн нэгэн өдөр бидний папараци дуранд өртсөн бөгөөд сахлаа нилээд ургуулсан харагдана. Энэ нь тоглох гэж байгаа дүртэй нь холбоотой юм болов уу, “зүгээр л” ургуулсан юм болов уу?
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна