Загвар өмсөгч А.Чингүүний “тод” гоёл


Монголын эрэгтэй загвар өмсөгчдийн дунд царай зүс, бие бялдраараа илүүрхэн үнэлэгдэж байдаг загвар өмсөгч А.Чингүүн. Анх загварын ертөнцөөс гэр бүлийн амьдрал зохиож мисс Ч.Содтуяатай амьдарсан ч бяцхан охиноо гэргийдээ үлдээн хоёр дахь амьдралаа “Их Засаг”-ын захирал У.Ням-Осорын охин Ундралтай зохиосон юм.

 

Түүнээс хойш  Чингүүний талаар сайн гэхээсээ саар мэдээлэл нь хаа сайгүй цацагддаг болж хувийн амьдрал нь олны өмнө дэлгэгдэх болсон. Тэрээр саяхан болсон нэгэн арга хэмжээнд тод өнгийн хувцсаар гоён ирсэн байлаа. Тэрээр ногоон эрээн цамц, улбар шар өнгийг өмдийг энэ удаагийн гоёлдоо онцолжээ.