Хаянаагийн панк стиль


“Номин талст” хамтлагийн дуучин Хаянаа үснийхээ засалтад өөрчлөлт хийжээ. Тэрээр панк стилиэр үсээ зассан гоёжээ. Тэд өнгөрсөн баасан гарагт хамтлагийнхаа гишүүн Т.Дэлгэрмөрөнгийн гэргийд зориулсан хандивын тоглолтыг хийсэн юм. Дэлгэрмөрөнгийн гэргий хорт хавдраар өвдсөн учраас тэд ийнхүү хамтлагаараа нэгдэн хандивын тоглолт хийсэн юм.

 

Мөн тун удахгүй “Номин  талст” хамтлагийнхан попын хөвгүүдийн таван хамтлаг нэгдсэн хийж буй “Мартагдашгүй” тоглолтод оролцохоор бэлтгэлээ базаагаад байгаа юм.