Ая зохиогч Б.Ангирмааг урлагийнхан дундаа нэлээд өндөр шалгууртайн дээр чанга хатуу нэгэн гэдэг. Тэрбээр гурван өнгийн хослол болсон, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг нэгтгэсэн “Киви” хамтлагийг эх барьж, урлагт өөрийн гэсэн орон зайтай болгоод амжсан. Хамтлагийн бүсгүйчүүд нөхөр дагаж, хүүхэд гаргаж, гүйгээд байхаар нь тэрбээр “Банана” нэртэй хөвгүүдийн хамтлаг өлгийдөн авлаа хэмээн тунирхаад ч амжсан.
Гэвч тэрбээр өнөөдрийг хүртэл “Киви”-тэйгээ л зууралдаж буй. Тэгвэл хамтлагийн гишүүдээ нөхөрт гарч, хүүхэд төрүүлэхээр нь “тэтгэвэрт нь суулгачихдаг” тэрбээр саяхны нэгэн тоглолтон дээр залуу дуучин Хишгээг онцлон “онилсон” юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр “Пянз дуугарч байгаа юм шиг сайхан дууллаа” хэмээн магтаж, тайзан дээр гарч ирэн баяр хүргэсэн.
Түүнчлэн Б.Ангирмаа “Киви” хамтлагтаа дуучин Хишгээг авах гэж байгаа яриа чих дэлсэх болсон. Олны яриа ортой гэдэг шиг гундаж буй тус хамтлагт Хишгээ үнэхээр л содон имиджийг бүрдүүлнэ. Тус хамтлагийн ази царайтай гишүүн Агий сүүлийн үед УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг дагаж гүйгээд, уран бүтээлээ хойш тавих болсон билээ. Гэвч Агий жийгдэж, Хишгээ “Киви”-д бүл нэмэх үү, үгүй юу гэдэг асуултыг эргэлзээ тайлагдаж тус хамтлаг 4 гишүүнтэй болж байх шиг байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна