Төв аймгийн Баянчандмань суманд энэ сарын 24-нд хүчингийн ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал тус сумын төрийн албаны хариуцлагатай албан тушаалтнууд архидан согтуурч, 25 настай Б бүсгүйг хүний ой ухаанд багтамгүй зэрлэгээр хүчирхийлж, гэмтээсэн хэрэг гарчээ.
Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд сэжигтнээр Х, А, Ү гэх гурван хүнийг татаж, Х-г хэрэгт холбогдуулан хорьсон бол нөгөө хоёрыг нь гадуур байцааж байгаа юм байна. Харин хохирогч Б-н бие хүнд байгаа бөгөөд өдгөө Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Хэрэгт холбогдсон Х, А, Ү нар нь нэг ангийн залуучууд байсан бөгөөд тус бүр сумандаа төрийн хариуцлагатай албыг хашдаг юм. Харин хохирогч бүсгүй Борнуур сумаас тус суманд мал эмнэлэгийн мэргэжилтнээр ирж ажлаад жил гаруй болж байгаа юм байна.
Энэ хэрэг явдал болсныг сонссон Баянчандмань төдийгүй, Борнуур сумын иргэд жигшин зэвүүцэж, жагсаал цуглаан хийж ч магадгүй байгаа гэдгийг албан бус эх сурвалж мэдээллээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна