Спортын бэлтгэлийн төвийн захирал, Гавьяат тамирчин Б.Наранбаатар албан ажлаа өнгөрсөн гуравдугаар сард хүлээлгэж өгсөн юм. Тэрбээр ажлаа өгөх болсон шалтгаанаа засаг солигдож, бүтцийн өөрчлөлтөөр ажлаа өгөх болсон хэмээн тайлбарладаг ч зарим нэг нь улс төрийн шахалтаар ажлыг нь өгүүлсэн гэх юм билээ. Харин энэ талаар тэр нарийн тодорхой мэдээлэл өгөхгүй гэдгээ хэлсэн. Одоогоор амралтын байдалтай байгаа тэрбээр ирэх намраас гэр бүлээрээ АНУ-д очиж ажиллаж, амьдрахаар бослон тухайгаа ярьж байсан ч өдгөө эх орондоо байгаа юм.
Түүний хувьд 2008 онд МУИС-ийн Хуулийн ангийг дүүргэсэн бөгөөд спортоос гадна хуулийнхаа мэргэжлээр ажиллах бодолтой байгаа гэнэ. Тиймээс өнгөрсөн хугацаанд хэлний бэлтгэл, сургуулилтад сайн суусан гавьяат маань ийнхүү гадаадад мэргэжил дээшлүүлэхээр болжээ. Гэхдээ тэрээр одоогоор их спортоос зодог тайлаагүй байгаа бөгөөд энэ тухай “Албан ёсоор зодог тайлах ёслол хийнэ. Гэхдээ хугацааг нь товлоогүй. Ер нь бол аливаа зүйл цаг хугацаатай шүү дээ” хэмээн ярьж байсан юм.
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ