Эхнэр нөхрийн хос гангараа


Найруулагч О.Бат-Өлзий, гэргий С.Сарантуяатайгаа хамтран “Маш нууц” киног үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тэд киноныхоо нээлтэд тун ч содон байж чадсан бөгөөд өнгө, загвар хослуулан гоёжээ. Тэд “Урбан” жийнсийг онцолсон бөгөөд ингэхдээ 60-70-аад оны хэв маягийг хадгалсан загвараар гоёсон нь олны харааг булаан байлаа. Жийнс хэзээд мооднаас гардаггүй хэвээрээ байдаг учраас тэдний сонголт хуучинсаг байсангүй.