ПУНЦАГИЙН БАДАРЧ ГУАЙ…МОНГОЛЫН БАХАРХАЛ


Ивээлт нарны нь цацрал алтан эрдэнэ

Элгэн уулсын нь оргил мөнгөн эрдэнэ

Илчийн улаан гал нь шүрэн эрдэнэ

Ээжийн цагаан сүү нь сувд эрдэнэ

Энгүй өргөн тал нь оюу эрдэнэ

Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ

Элбэрлийн цагаан гэр нь тана эрдэнэ

Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ

Эрхэт ардын нь эв ган эрдэнэ

Эх орон минь есөн эрдэнэ хэмээн шүлэглэдэг Монгол улсын ардын уран зохиолч П.Бадарч гуай жирийн нэгэн ажлын өдөр Монгол үндэсний хүрэн дээлтэйгээ хотын төвд явж байгаад бидний дуранд өртсөн юм. 

Ахмад буурлууд маань өтөл болтлоо ухаан сэргэг, сургамжит захиаст арвин, яруу найргийнхаа бүтээлүүдийн ард ухаарал хайрласан байдгаар нь залуус бид үргэлж бахархаж явдаг шүү. 

Та нар минь зуу насалж зургаадай таягаа тулаарай.