Барууны нэгэн сайтаар зочилж байгаад ийм нэгэн анхаарал татсан нийтлэлийг олж уншаад, Монгол түмэнтэйгээ энэ талаарх сэтгэгдлээ хуваалцахгvй байж тэссэнгvй. Хэдэн зууны тэртээд дэлхийн хөрсийг чичрvvлж, дэнжийн чулууг доргиож явсан Монгол баатруудын төрсөн гэр нь болж, буурийг нь сахисан сайхан бvсгvйн голомт нь болсоор ирсэн уламжлалт монгол гэрийг хэн нэгэн шар толгойтой этгээд дуурайлган хийгээд, жуулчдад “майхан” маягаар борлуулах саналыг интернэтээр цацсан байхыг хараад эх орноо гэсэн сэтгэл буцалж, зөв бурууг нь ч мэдэхгvй хирнээ уур хvрч, хармын сэтгэл төрөөд явчихлаа. Энэхvv нийтлэлд мэдээж монгол гэдэг нэрийг дурьдсан байсан хэдий ч, бас хэдийгээр монгол гэрийн тооно, унь, өрхийг монгол нэрээр нь нэрлэсэн байсан ч гэсэн нийтлэлийн эзэн нь нэг л өөрийнхөө сэдсэн цоо шинэ бизнес санааг өрөөлд сурталчилж буй маягаар бичсэн нь мэдрэгдээд болохгvй юм. Ингээд vргэлжлэлд энэхvv гадны сайт дээрхи нийтлэлийг чадах чинээгээрээ хөрвvvлсэн байгааг монгол хvн та уншиж, сэтгэгдлээ хуваалцана уу.
«Нийтлэлийг хөрвvvлбэл: Майхан ганзагалан аялалд гарах залуус хээрийн замд тийм ч тухтай явж чаддаггvй. Мөн аялах дуртай та хэрэв гэр бvлтэй бөгөөд нялх нойтон хvvхэдтэй нэгэн бол майхантай аялал ч нэг их аюулгvй бас тохилог сонголт байх нь юу л бол. Гэвч зарим нэг хvмvvс арай томхон тэгээд бас илvv vнэтэй майхныг сонгож, аялалын ачаагаа дэмий нэмж байх зуур Richard Waters болон тvvний гэргий хоёр та бvхэнд Төв Азийн нvvдэлчин ардын соёл иргэншлээс улбаатай Монголоор “гэр”, Афганистанаар “хэрга”, Оросоор “юрта” гэж олон янзаар нэрлэгддэг нvvдлийн орон сууцыг санал болгож байна. Ер нь Англи хэлтэй ард тvмний дунд “Юрт” гэдгээрээ танигдсан энэхvv дугуй хэлбэртэй, зөөврийн сууц нь хээрийн аялалд дуртай хvмvvсийн дунд жинхэнэ ХИТ болж байгаа ажээ.
Өнгөрсөн жил Парист болсон Green Air Show хэмээх байгаль орчинд ээлтэй бvтээлvvдийн vзэсгэлэн дээр тавигдсан гэрийн загварыг хараад олон орны хvмvvс алмайрч, нарийн бvтцийг нь гайхширч байсныг энд тэмдэглэх нь зvйтэй байх. Гэрийн дээврийн бөөрөнхий хэсгийг нь Тооно (Tono), тойруулсан тулгуур модыг нь Хана (Khana) гэх бөгөөд хана, тооно хоёрыг холбосон моднуудыг нь Унь (Uni) гэж нэрлэдэг. Тvvнчлэн хаалганы хvрээ модыг нь NARS гэх бөгөөд гадуур нь цагаан өнгийн бvрээсээр хучдаг нь байгалийн гэрлийн хамгийн ашигтай цацрагуудыг шингээдэг ач холбогдолтой ажээ. Мөн хэрэглэгчдийн хvсэлтээр борооны ус нэвтэрдэггvй гялгараас авахуулаад хөвөн даавуун бvрээс хийх боломжтой юм байна.
Уотерс хэлэхдээ ганцаараа гэрийг босгохдоо цаг гучин минутыг л зарцуулдаг бөгөөд хэрэв аялагчид болон гэр бvлийнхэн хамтраад хийвэл vсрээд ганц цагийн ажил болно гэжээ. Зуны халуун өдрvvдэд гэрийн хаяаг сөхөж, тооно дээрхи ӨРХ хэмээх даавууг нь татаж өгвөл сэрvvхэн бөгөөд байгалийн агаарыг хамгийн зөв урсгалаар мэдрэх боломжтой. Өрхийг мөн хvсвэл поликарбонон материалаар захиалж хийлгэж болно.
Хvн хvний хэрэглээнээс хамааран, юртыг 12, 14 болон 16 фийт (3.65, 4.26, болон 4.87 метр) хэмжээтэй хийлгэж болох бөгөөд тухай бvрт бvхий л бvрэлдэхvvн хэсэг нь хэвээр байх юм. Харин нэмэлт тавилга, чимэглэлийг худалдан авагч өөрийнхөөрөө шийдэж өгч болно. Нэг юрт буюу гэрний vнэ нь 1,050 ам доллараас эхэлж байгаа гэнэ.
Адал явдал, эрсдэлээс айдаг хvмvvст зориулан мөн барьж, хураахад хялбар бөгөөд хэрэгтэй бvхнийг дотроо багтаасан гэрнvvдийг 1,700 доллараар худалдан авах боломжтой. Харин юуг ч нэмж худалдан авах шаардлагагvй, бvх зvйлийг багтаасан бvрэн тоноглогдсон гэрийг 1,900 доллараар захиалж байгаа аж.» Тvvний сайт нь www.campingyurts.com
Хэдийгээр энэхvv мэдээг өөдрөг өнцгөөс харвал - Монголын соёл иргэншил дэлхий дахинд тархаж байгаагийн нэгэн гайхалтай жишээ байж мэдэх ч аливааг нухацтай бодож, цаад нарийн vр дvнг нь олж харах гярхай ухаан, муу санаа хvнд хэрэгтэйн адилаар яагаад ч юм бусдад тvvхээ булаалгаад байгаа мэт сэтгэгдэл төрөөд байх юм. Морин туурайны чимээ намжаагvй байхад, монгол гэрийн буурь хатаагvй байхад миний өвөг дээдсийн соёлын vндсийг бусдын гарт гэнэхнээр битгий атгуулаач...
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна