“Люмино” БНСУ-д аялан тоглолтоо хийж яваа


“Люмино” хамтлагийнхан өнгөрсөн наймдугаар сард “Хэмнэл нэрэгч” бие даасан тоглолтоо хийн фенүүдтэйгээ нэг үдшийг доргио өнгөрүүлсэн билээ. Тэгвэл тэд энэ удаад хамтлагаараа БНСУ-ыг зорьжээ. Тэнд ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа ургацын баярын амралтаар нь эрч хүчийг бэлэглэн хамтдаа хөгжилдөхөөр өчигдөр эхний тоглолтоо хийжээ.