Олон нийтийн сүлжээ гэж он цаг хугацааг урагш бөгөөд хойш ухраах ид шидтэй, олон сайн муу талтай зүйл юм. Одоогийн Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2000-аад оны үеийн танигдахааргүй нэгэн зургийг Цогоо гуай /МАН-ын/ өөрийн хуудсандаа нийтэлжээ. Харин түүний хажууд зогсох ёстой л нөгөө дуучин Д.Намсрайноровын сэрлийг хөдөлгөх гэзэгтэй бүсгүй бол одоогийн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл тэр үед Ц.Элбэгдоржийн туслах байсан гэх. Тэр үеийн залуусын стийлийг Эбэ ерөнхийлөгч Оюунаа гишүүн нарын энэхүү зургаас харж болох нь.
Харин энэ зургийг харсан Д.Дагвадорж аварга Эбэ ерөнхийлөгчийг хип хоп холбооны ерөнхийлөгчтэй андуурсанаа нуусангүй. Арай өөрөөр харвал сумын "атаман"-тай төстэй харагдсан бололтой. Гэхдээ төрийн тэргүүнээрээ ингэж тохуурхдаг хэлбэр сүүлийн жилүүдэд улам ихэссэн нь олон нийтийн сүлжээний бас нэгэн цоорхой. Магад хойд солонгос, урд хөршид ийм зүйл болсон бол олон аавын хүү толгойгүй болсон биз...
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна