Зам тээврийн яамны сайдаар УИХ-ын гишүүн М.Зоригт томилогдож ажлаа аваад удаагүй байгаа билээ. Тэрбээр сайд болохынхоо өмнө буюу энэ салбарт нэрийг нь дэвшүүлсэн байхад “Би зураг авахаас гадна зам тээврийн салбарыг сайн мэднэ” гэж мэдэгдэж байсан төдийгүй сайдын суудалд суугаад амжсан. Шинэ сайдын хувьд албан ажлаа авсаны дараагаар хэд хэдэн шуурхай хуралдаан зарлаж, зарим асуудлуудыг шийдвэрлэх үүрэг чиглэл өгчээ.
Тухайлбал, төрийн албаны дарга нарын машиныг GPS төхөөрөмжөөр хяналтад оруулах талаар чиглэл өгчээ. Тэрбээр Авто тээврийн үндэсний төвөөр орж, GPS төхөөрөмжөөр нийтийн тээврийг хэрхэн хянадаг үйл ажиллагаатай танилцсан байна. Хэрэв төрийн албаны дарга нарын машиныг энэ төхөөрөмжөөр хянаж эхэлбэл төрийн албаны машин өглөө, өдөр, орой хаана явдаг, хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөдөг эсэх болон хувьдаа унадаг машиныг бүрэн хянах боломжтой болох ажээ.
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ