Гурван настай Жэймс Уотлэй гэдэг хүү 122 сантиметр өндөр учраас Их Британийн хамгийн өндөр хүүхдээр тодорчээ. Энэ хүү хорвоод Сотосын хам шинж гэдэг өвчтэй төрсөн юм. Ийм эмгэгтэй хүүхдүүд амьдралынхаа эхний жилүүдэд сунайтал өсдөг билээ. Жэймс хүү үеийнхнээсээ хоёр дахин өндөр байж. 122 сантиметр гэдэг нь зургаан настай хүүхдийн өндөр аж. Жил бүр дэлхий даяар Сотосын хам шинж өвчтэй 20 мянган хүүхэд төрдөг гэнэ.
Шинжээчид Жэймсын энэ суга өсөлт бэлгийн бойжилтын үйл явц явагдах үед зогсоно гэж таамаглав. Гэхдээ тэр үед мань хүн хоёр метрийн өндөртэй болсон байж мэднэ.
Түүний эх 180 сантиметр өндөр бол аав нь 193 сантиметр билээ. Жэймс хорвоод хийсвэр ажилбарын үр дүнд мэндлэхдээ 4.7 килограмм жинтэй, 60 сантиметр урттай байсан нь зургаан сартай хүүхдийн хэмжээ юм. Одоо тэр өөрийн таван настай эгчээс өндөр бөгөөд долоон настай том ахыгаа нэхэж байгаа аж.
"Алтан цом"-ын төлөө “М-Си-Эс Энержи” баг, “Хатант интернэшнл” багтай өрсөлдөнө
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Хээрийн 3 түймрийг бүрэн унтрааж, нэг түймрийг цурамд орууллаа
Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ
Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
Дүүжин замын тээврийн барилга угсралт 70 орчим хувьтай байна