Нийслэлийн Соёл урлагийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэх, уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх, соёлын бүтээгдэхүүнүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор “Улаанбаатар Арт Фэйр” дүрслэх урлагийн үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд тус үзэсгэлэнг 09 сарын 25-30-ны өдрүүдэд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа урлагийн галерей, үзэсгэлэнгийн танхим, дээд зэргийн зочид буудлуудад гаргах, хотын төвийн сурталчилгааны зарим самбар дээр Монголын алдартай уран бүтээлүүдийг дэлгэн тавьж, иргэдэд таниулан сурталчлах юм.
Мөн урлагийн мэргэжлийн ангийн оюутнууд болон ЕБС-ын ахлах ангийн сурагчдад дүрслэх урлагийн чиглэлээр илтгэл тавьж, ярилцлага зохион байгуулах зэрэг арга хэмжээг нэгдсэн байдлаар зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ