"Люмино" хамтлаг өнгөрсөн сарын сүүлээр “Хэмнэл нэрэгч” тоглолтоо үзэгч фенүүддээ толилуулж, нэг оройг жинхэнэ бут авсан. Анх 2000 онд "Бүтэлгүй хайр" дуугаа дүрсжүүлэн фенүүдийнхээ хүртээл болгож байсан тус хамтлаг өнөөдөр 30 видео клипийг үзэгчдийн хүртээл болгоод байгаа.
Харин тоглолтын тухайд сүүлийн жилүүдэд нэлээд хүлээлт үүсгээд байсан. Тэр ч утгаараа “Хэмнэл нэрэгч” тоглолтоороо ганцхан үдэш үзэгчдээ доргиосон нь хүрэлцэн ирж амжаагүй залуусын харууслыг төрүүлээд амжсан.
Тэгвэл хип-хоп ертөнцөд 17 жилийн турш түүчээлж, залуусын сонсох дуртай олон уран бүтээлийг гаргасан тус хамтлагийнхан үзэгч фенүүдийнхээ хүсэлтээр дахин тоглохоор зэхээд байна.
Тэдний энэ удаагийн шинэ тэсрэлт Lumino - LU Beatz (Хэмнэл нэрэгч) After party нэртэйгээр ганцхан удаа буюу өнөөдөр MINT night club-т болох нь ээ.
"Люмино" хамтлагийн зүгээс “ХЭМНЭЛ НЭРЭГЧ” after party- д ирэх залуустаа зориулж, 20:00-22:00 цагийн хооронд Tax 50% off бую у 20.000 төгрөг болгосноо зарлаад байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна