Б.Хулангийн энгийн агшин

Admin
13 цаг 55 минутын өмнө

Авьяаслаг, нуруулаг, царайлаг, жүжигчин Б.Хулан хамгийн сүүлд “Монгол ТВ"-ийн цуврал сериал “Дэггүй хөрш”-д эмч бүсгүйн дүрийг бүтээсэн билээ. Хэсэг хугацаанд нам жим байсан тэрээр тун удахгүй буюу ирэх аравдугаар сард дэлгэцийн шинэ бүтээлээр үзэгчидтэй уулзах нь ээ. Энэ бол “Хар алт” хэмээх уран сайхны кино юм байна.

 

Харин бид энэ удаад жүжигчин бүсгүйн энгийн агшинг онцолж байна.  Тэрээр Зайсангийн “Оргил” худалдааны төвийн цэцгийн тасагт найзынхаа төрсөн өдөрт цэцэг худалдан авч байхдаа ийнхүү манай дуранд өртсөн юм.