Хуучин цагийн улсын төв архивт ч байдаггүй, хав дарагдан өнөөдрийг хүртэл нууцлагдсан 1970-аад оны барилгын цэргийн ангид болсон жинхэнэ бослогын үнэн түүхийг нээн үзүүлэх “Маш нууц” кино өнөөдөр17:30 цагт Тэнгис кино театрт нээлтээ хийнэ.
"Fantastic production"-ны бүтээл, жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий ерөнхий найруулагчаар ажилласан "Маш нууц" уран сайхны киноны aлбан ёсны трейлер өнгөрсөн сарын сүүлээр цацагдаж, олны сонирхолыг татаад буй.
Дашрамд сонирхуулахад, нээлтийн үеэр үзэгчдийг бас нэгэн сюрприз хүлээж байгаа. Тодруулж хэлбэл, зөвхөн “Маш нууц” уран сайхны киноны нээлтэд зориулан “Маш нууц” хамтлаг байгуулагдсан бөгөөд тэд өнөө орой үзэгчид фенүүдтэйгээ нэгэн үдшийг задгай талбайд өнгөрүүлэх юм.
“Маш нууц” хамтлагийн бүрэлдэхүүнд хэн хэн багтсан болохыг та сонирхож байна уу? “Fire” хамтлагийн дуучин Д.Даваадалай, “Nisvanis” хамтлагийн дуучин Амгаа, бөмбөрчин Жерри, дуучин Одноо нар багтаж байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна