Ичко урлагийн салбараас холдоогүй

Admin
Өчигдөр 11 цаг 21 минут

Монголын охидын анхдагч хамтлагуудын нэг болох “Уруулын будаг” хамтлагийн гишүүн бөмбөрчин, дуучин Г.Ичинхорлоо буюу Ичко өнөөдрийг хүртэл урлагийн салбарт зүтгэсээр яваа юм. Хэдийгээр “Уруулын будаг” хамтлаг таран өөр өөрийн амьдралыг хөөсөн ч Ичко урлагийн салбараас холдоогүй юм. Тэрээр ССАЖЯ-нд ажиллаж байсан бөгөөд өдгөө тус яам татан буугдсан нь ч харьяа яаманд төрийн алба хашиж байгаа билээ.