Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли том хүү Маддоксын хамтаар Камбож улсад хүрэлцэн ирсэн байна. Тэрбээр Камбожийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Камбожид иржээ. Жолиг Камбожид ирсэн даруй тус улсын Ерөнхий сайд Хун Сен хүлээн авч уулзаж, цаг үеийн асуудлаар байр сууриа солилцсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд, жүжигчинг баатар хэмээн мэдэгдэж “Хүүхдийн төлөөх таны сэтгэл үнэхээр агуу. Би таныг хүндэлдэг. Та бол ард түмний минь баатар билээ” гэж хэлжээ.
Жоли 2003 оны тавдугаар сард Камбож улсаас гурван настай Маддокс хүүг үрчилж авсан юм. Хүүгийн эцэг, эх нь хүнд өвчнөөр нас барсан бөгөөд Жоли нэгэн зураг авалтын үеэр Камбожид ирэхдээ Маддокстой уулзаж байжээ. Жүжигчин бүсгүй өнгөрсөн оноос эхлэн хүүгийнхээ төрсөн улсын талаар кино хийх болсноо мэдэгдсэн. Тэрбээр Камбожийн дайны үеийг харуулсан “Тэд эхэлж миний эцгийг алсан. Дараагийн бай би” гэх кино бүтээхээр болсон. Зураг авалт ирэх онд эхлэх бөгөөд туслах дүрд Маддокс тоглохоор болжээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна