УИХ-ын сонгууль ойртсоор байна. Үүнийг илтгэх мэт МАН-ынхан хөдөө орон нутгаар явж, иргэдтэй уулзан, нам үүрийн гишүүдээ эргэж тойрон, шагнал урамшуулал гардуулан, залуучуудын уулзалт зохион байгуулж, тэр бүү хэл бэсрэг наадам хүртэл зохиосоор байгаа юм.
Өнгөрсөн бямба гаригт Өвөрхангай аймгаас гаралтай МАН-аас УИХ-д сонгогдсон хэсэг нөхөд Өвөрхангай аймгийн Сант суманд очжээ. Тэд Сант сумын МАН-ын үүрийг "Шилдэг үүр"-ээр шалгаруулснаа дуулгаж, шагналыг нь гардуулсан байна. Ингэхдээ тус сумын ард иргэдтэй уулзаагүй бөгөөд зөвхөн намынхаа гишүүд дэмжигчдэд тал засчээ.
Тэдний дунд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга н.Ганболд, тус нутгаас гаралтай одоо УИХ-ын гишүүний алба хашиж байгаа 2016 онд тус аймагт УИХ-ын сонгуулиар нэр дэвшихийн горилж буй эрхэм ч байсан аж. Ингээд тэд хөдөө гарч 32 бөх барилдуулан, найр наадам зохион байгуулсан байна. Энэхүү “нууцлаг” наадамд дан цолгүй бөхчүүд барилджээ. Харамсалтай нь тэд нанчид хүртэж, хоорондоо маргалдсаны улмаас нэгнийхээ хэвлийн тус газар хутгалж гэмтээсэн хэрэг мандаасан байна.
Хэрэг явдлын талаар нутгийн иргэнээс тодруулахад, н.Лхагвасүрэн гэх бөх архины халуунаар уур омгоо дарж чадалгүй П.Баярбаатартай муудалцаж, улмаар түүнийг хэвлийн тус газар нь хутгалж гэмтээжээ. Хохирогч П.Баярбаатар эдүгээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын эмнэлэгт биеийн байдал нь нэлээд хүнд, эмчлүүлж буй юм байна. Түүнийг эмчлэгч эмчийн хэлснээр, тэрээр энэ сарын 12 ны өдөр хэвлийн тус газраа хутгалуулсан байдалтай тус эмнэлэгт хүргэгдэн иржээ. Хэвлийд нь маш их хэмжээний цус хуралдсан байсан аж.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хүүхдүүдийн хичээлийн шинэ жилийн нээлттэй холбогдуулан морь уралдуулж, бэсрэг наадам хийсэн нь хүмүүсийн шүүмжлэлийг дагуулж, улс төр хийх гэж аргаа баржээ хэмээн зүхүүлээд амжсан билээ. Түүний дараа үргэлжилсэн найр наадмын нэг нь ийнхүү бүтэлгүйтлээр дуусчээ. Ямартаа ч сонгууль дөхөж буйтай холбоотойгоор, намынхаа харъяалал бүхий, өөрсдийнх нь төлөө санал өгөх хэн хүнийг онцлон, дайлж цайлж, шагнаж урамшуулдаг МАН-ын уламжлалт хэнээрхэл сэргэжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна