Азийн супер модель 2015 тэмцээн 2015 оны 08-р сарын 7-30ны өдрүүдэд Хятадын аялал жуулчлалын томоохон төв болсон Гуйлин болон Наннинг хотуудад амжилттай зохион байгуулагдсан бөгөөд Манай улсаас Модель Б.Чинзориг , Т.Солонго-Уянга нар амжиллтай оролцон эх орондоо ирлээ.
Энэ тэмцээн нь 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй бөгөөд Шилмэл Загвар Ордны Шилмэл модель Агентлаг 7 дахь жилдээ албан ёсны эрхтэйгээр оролцож байгаа юм.
Энэ жилийн тэмцээн урьд урьдын тэмцээнүүдээс онцлог ялгаатай байсан ба нийт 10 улсаас 1 эмэгтэй, 1 эрэгтэй модель оролцож, телевизийн шоу хэлбэрээр зохиогдсон бөгөөд Хятадын Гуаниши Тв-ээр 1 сарын сарын турш цацагдах юм.
Модель Б.Чинзориг photogenic номинацид түрүүлсэн бөгөөд Т.Солонго-Уянга dynamic номинацид шалгарсан юм.
Мөн Шилмэл Загвар Ордны Шилмэл модель Агентлагаас Азийн супер моделийн тэмцээнд шагнал авсан моделиуд тун удахгүй болох China fashion Week-д оролцохоор явах гэж байна.
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ