Улс төрд “Шонхордох” гэдэг үг ид моод болж байна. Жил орчмын өмнө УИХ-аар Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэх үед “Шонхор” фракцийнхан хуралд оролцоогүйгээс болж, Шинэчлэлийн Засгийн газар танхимаараа унасан гэх нь бий.
2012 онд 48 насандаа талийгаач болсон, америкийн дуучин Уитни Хьюстон ирэх 2016 онд голограмм хэлбэрээр тайзан дээр эргэн ирж ая дуугаа өргөнө гэнэ. АНУ-ын “Голограмм АНУ” гэдэг компанийн мэргэжилтнүүд, дуучны эгч Пэт Хьюстонтой хамтран энэ төсөл дээр ажиллаж эхэлжээ.
“Уитниг нас барахад би үхтлээ харамссан. Түүнийг дэлхий дахинаа эргэн харуулах боломжийг судалж үзээд өөрөө голограмм бизнес хийдэг болохоор найдлага байна гэж бодсон юм” гэж компанийн ерөнхий захирал Алки Дэвид хэлжээ.
Энэ шоу нь дуучны шүтэн бишрэгчдэд дэлхийн дуу хөгжмийн нэгэн гайхамшигтай од, дуучны бодит төрхийг харуулж, дуу хөгжмийн нь өвийг үргэлжлүүлэх боломж олгоно гэдэгт Грекийн тэрбумтан итгэлтэй байгаа юм байна.
Дуучин жүжигчин Уитний Хьюстоныг 2012 оны хоёрдугаар сарын 11-нд америкийн Лос-Анжелосын Beverly Hilton зочид буудлын өрөөнд нас барсан байхыг нь олсон юм. Хууль сахиулагчид дуучныг усанд орж байхдаа тохиолдлоор живсэн гэж үзсэн. Гэхдээ кокаин хэрэглэснээс болж зүрх нь хаагдсан гэсэн таамаг бас байгаа юм.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна