Гавьяат жүжигчин, поп дива Т.Ариунаа өнгөрсөн жил хөлөндөө гэмтэл аван хэсэг хугацаанд тайзнаа гараагүй юм. Гэхдээ тэрээр энэ жил урлагт зүтгэсний 33 жилийн ойдоо зориулан шинэхэн тоглолт хийн, шинэ цомгоо гаргахаар шаргуу ажиллаж байгаа гэсэн шүү. Одоогоор тоглолтын тов гараагүй байгаа ч дайчин бүсгүй шинэ уран бүтээл дээрээ ажиллан тун ч завгүй яваа гэнэ.
Мөн тэрээр хүмүүнлэгийн үйлст хэзээд уриалагханаар дэмжин оролцдог юм. Тэр ч утагаараа тэрээр өнгөрсөн амралтын өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих “Итгэл, найдвар, боломж-2015” бүх нийтийн марафон гүйлтийг дэмжин оролцсон юм.
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ