Ерөнхий сайд асан н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 10:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Л.Гансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш нэг жил гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд шүүх хурал өмнө нь дөрвөн удаа хойшлон ийнхүү өнөөдөр тав дахь удаагаа болохоор товоо зарласан.
Энэ сарын 10-нд шүүх хурал болсон ч шүүгдэгчдийн өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтээ шүүх хурлын явцад гаргаснаар 11:58 цагт шүүх хурал түр завсарласан. Хуульд заасны дагуу дээрх хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх ёстой байдаг бөгөөд өмгөөлөгчид гомдлоо бичгээр гаргаж өгнө хэмээн мэдэгдэж ийнхүү түр завсарласан.
17:20 цагт шүүгдэгчдийн гурван өмгөөлөгчөөс зөвхөн өмгөөлөгч Н.Шаравнямбуу уг хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн ч тус шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан байна. Энэ тухайгаа өмгөөлөгч нарт утсаар мэдэгдсэн ч тэд шүүх хуралдаанд ирээгүй аж. Тиймээс шүүх бүрэлдэхүүн эргэн хуралдаж, уг шүүх хурлыг энэ сарын 15-н хүртэл хойшлуулах шийдвэрийг танилцуулсан. Мөн шүүгдэгчдийн өмгөөлөгч Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн нарт шүүхээс шүүх хуралдааны журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 768 мянган төгрөгийн мөнгөн торгууль оногдуулсан юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна