Кардашианы эгч дүүс оройн зоогонд ирэхдээ загварын шоу үзүүллээ


Кардашианы эгч дүүсийн дуулиан шуугиан үргэлж олны анхаарлын төвд байдаг. Нэг ёсны уламжлал болсон гэлтэй.

Өнгөрсөн орой Кардашианы эгч дүүс оройн зоог барьсан бөгөөд зоогонд ирэхдээ хэн яаж хувцасласан нь олны анхаарлыг эрхгүй татлаа.

Өдгөө 34 настай жирэмсэн Ким Кардашиан уг орой хар өнгийг голчилжээ. Хар өнгийн хоолойтой цамцан дээр арьсан мини юбкаг сонгож, гадуур нь хар пальто өмссөн нь энгийн хэрнээ дэгжин харагдах аж.

Түүний хувцаслалтаас онцлох зүйл гэвэл өвдөг хүрсэн урттай гутал нь байсан юм.

Том эгч Коортни нь мөн л урт түрийтэй гутал хийгээд гадуураа цайвар өнгийн хувцас сонгосон нь гурван хүүхдийн ээж түүнд сайхан зохижээ. Коортни энэ жил 36 настай.

Дараагийн дүү болох 30 настай Хлое хөх өнгийн ковбой гутлан дээр мөн өнгийн пальто өмсөж, нарны шил зүүсэн байна.

Загвар өмсөгч Кендал харин их энгийн хувцас сонгожээ.

Ханцуйндаа үслэг оруулгатай хар ноосон цамц хийгээд хар өмд нь түүнийг аргагүй л загварын мэдрэмжтэй гэдгийг нь илтгэх аж.

Бага дүү 18 настай Кайли үзмэн ягаан өнгийн дасгалын гутал мөн хилэн жампсьют өмсөж иржээ.

Эгч дүүсийг оройн зоог барьж байх үеэр Кимийн нөхөр Канье Вэст Up and Down-д шоудаж байжээ.