Хөөрхий муу Деми Мурт дахиад л сэтгэл зовоох асуудал гарлаа. Түүний экс нөхөр Эштон саяхны амралтын өдрийг Мила Кунистай халуухан өнгөрүүлжээ. Өдгөө 34-тай залуу, 28-тай бүсгүй хоёр Санта-Барбарагийн өмнө зүгт олны нүднээс далд гурав хоног бүгжээ. Суши идэж, жимсэн умбан, цэцэгсийн үнэрт мансуурсан шигээ хоёулахнаа жаргалыг амталсан юм байх аа. Үүнийг л романтик уикенд гэхгүй юм бол өөр юуг... Мила, Эштон хоёр анх удаа ингэж болзож байгаам биш гэнэ. Тэд уг нь энгийн сайхан найзууд аж. Гэхдээ Катчерийн нэг найзынх нь нотолсоноор залуу Милад дурлаад удаж байгаа гэжээ. Харин бүсгүйн хувьд Катчераас өөрт нь яг л ах шиг нь хандаж байхыг хүсдэг тухай найз нь ч ярьжээ. Ингээд ах дүү юу амраг хоёр уу гэдгийг цаг хугацаа тун удахгүй харуулах биз ээ.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ